Нийгмийн

Энэ оны эхний таван сарын байдлаар мотоциклын ослоор 27 иргэн амиа алджээ

Мотоцикл унаж хөдөлгөөнд оролцож яваад осолдож, амиа алдах харамсалтай тохиолдлууд гарсаар байна.

Энэ оны эхний таван сарын байдлаар гэхэд мотоциклын ослын улмаас 27 хүний амь хохирч, 61 хүн хүнд гэмтэл авчээ.

Жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай, хамгаалалтын хэрэгсэл тогтмол зүүж хэрэглэн хөдөлгөөний аюулгүй байдлын ханган замын хөдөлгөөнд оролцох, хөдөө орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй байх, тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл учирсан тохиолдолд зорчих хэсгийг чөлөөлж зогсон ослын зогсолтын тэмдэг тэмдэглэгээг дүрэмд заасны дагуу байрлуулан өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган  зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button