Нийгмийн

ТОДРУУЛГА: “Чун 5 танг дураар хэрэглэж болохгүй, хоруу чанар ихтэй”

Цахим ертөнцөд Чун 5 хэмээн тангийн хэрэглээний тухай зөрүүтэй мэдээллүүд түгсэнтэй холбоотойгоор бид уламжлалт анагаах ухааны эмчээс тодрууллаа.

-Чун 5 хэмээн тангийн тухай та бидэнд мэдээлэл өгөөч?

-Тус тан нь дотроо 5 найрлагатай. Найрлагадаа ар үрэл, ларьд, манчин, шудаг, рудай гэх таван найрлагаас бүтсэн. Нэлээд хүчтэй , хоруу чанар ихтэй ургамлууд ордог. Тэр ч утгаараа ходоод урвах, хорхойн өвчин, нянгийн хатгалгаа, сахуу боом, шар ус, арьсны эдгэрдэггүй өвчнүүд, уяман, хэрэх, тулай зэрэг өвчнүүдийн үед дангаар болон хавсарч хэрэглэдэг тан юм.

-Нэг өвчинд дагнаж хэрэглэдэггүй гэж ойлголоо?

-Тийм. Европ эмчилгээнд толгой өвдөхөд толгойн эм гэж байдаг бол уламжлалт анагаах ухаанд тийм зүйл байдаггүй. Давхар олон өвчнийг анагааж байдаг. Тус танг суурь болгож аль эрхтэнд өвчлөл байна түүнд тустай хачируудыг нэмсэнээр маш олон өвчнийг анагааж болно. Европ эмийн эмчилгээг бодоход уламжлалт эмүүд ургамлын чанартай тул сөрөг дагавар харьцангуй бага. Гэвч уламжлалт эмчилгээнд жороор олгох, жоргүй олгох тангууд гэж бий. Жороор олгодог танд Чун 5 ордог.

-Тус танг ууж болохгүй хүн бий юу. Эсрэг заалтын тухай хэлж өгөөч?

-Зүрх өвддөг, даралт хэлбэлздэг, зүрхний хэм алдагдах, унаж татдаг өвчтэй, өндөр настай, жирэмсэн , хүүхдүүдэд хэрэглэхийг хориглодог. Учир нь ургамлын шинж, найрлага нь дээрх хүмүүст сөрөг нөлөө үзүүлдэг. Ер нь ямар ч эм, танг тунг тааруулаад хүртвэл эм, хэтэрвэл хор болно.

-Сөрөг заалттай хүн хэрэглэвэл юу болох вэ?

-Зүрх дэлсэх, ухаан балартах, хордлогын шинжүүд илрэх гээд тухайн хүний биеэс шалтгаалан үзүүлэх хоруу чанар нь их юм. Дээр нь өлөн элгэн дээрээ ууж болохгүй, ууж байхдаа хориглох хоол хүнс гээд ярьвал олон зүйл бий.

-Бидэнд мэдээлэл өгсөнд баярлалаа.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button