УЛС ТӨР

МАН баасан гарагт Бага хурлаа хийж, даргын үүрэг гүйцэтгэгч томилно

Энэ сарын 25 буюу баасан гарагт У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тангараг өргөнө. Ингэснээр МАН-ын даргын албан тушаалаас түдгэлзэх юм.

Үүнтэй холбоотой МАН Их хурлаа хуралдуулж, шинэ даргаа сонгохоор байсан. Тэгвэл Их хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, харин баасан гарагт Бага хурлын тов зарлажээ.

Бага хурлаар МАН-ын дарга биш даргын үүрэг гүйцэтгэгчийг томилох юм байна. У.Хүрэлсүх уг хурлаар өөрийн албан тушаалаа шинээр томилогдсон даргын үүрэг гүйцэтгэгчид шилжүүлж өгөөд, дараа нь Ерөнхийлөгчийн тангараг өргөх аж.

Их хуралтай хамт Н.Энхбаярын талтай хийсэн МАН-ын тохирооны биелэлт ч хойшилж байгаа юм.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-21 19:15

Энхбаяр даргыг төөрүүлэх гээд ядаж байнаа даа.

Зочин
Зочин
2021-06-21 23:13

Tomootoi bai. Duugai ajlaa hii

Холбоотой мэдээ

Back to top button