НИЙГЭМ
Засмал замтай ойр айлуудын бод малд цацруулагчтай хүзүүвч зүүлгэжээ

Төв аймгийн Эрдэнэсант сумын цагдаагийн алба хаагчид засмал замтай ойр, мал бүхий айлуудын бод малын хүзүүнд цацруулагчтай хүзүүвч зүүж гарч болзошгүй зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна.
Монгол улсын Замын хөдөлгөөнд дүрмийн 27.2 з/-д "Хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх" гэж заасан, малчин иргэдийн хүлээх үүрэг байдаг тул малчдыг үүргээ биелүүлэхийг уриаллаа.

О.ЭНЭРЭЛ










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.