Нийгмийн

Голд урссан иргэнийг аварчээ

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Моностой багийн “Хөх хушуу” гэдэг газар “Ерөө” голыг морьтой хүүхэд гаталж яваад голд урссан байна. Энэ тухай дуудлагыг зургадугаар сарын 21-ний өдрийн 17:57 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн 21:01 цагт очсон байна. Улмаар 16 настай эрэгтэй Ө “Ерөө” голын арал дээр байсныг аврах завь ашиглан аварч, аавд нь хүлээлгэж өгчээ.

Г.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button