Нийгмийн

Алс хязгаарын сумдад халдвар тархаж, иргэд, малчид хандив өргөж эхэллээ

Коронавирусийн цар тахал хаа сайгүй тархаад байна. Тэртээ 1500 км-ын алсад байгаа сумдад ч аюул дагуулж эхэллээ.

Тодруулбал Увс аймгийн ихэнх сумдад халдвар тархаад буй бөгөөд Өмнөговь сумын хувьд 30-аад тохиолдол бүртгэгдээд байна.

Тэгвэл халдвар авсан иргэд болон эмч, эмнэлгийн ажилчдад зориулж сумын иргэд хандив өргөж эхэлжээ. Тухайлбал Увс аймгийн Өмнөговь сумын хувийн эмийн сангийн эрхлэгч Х.Уянгаа сумын эрүүл мэндийн хамт олонд 295000 төгрөгийн үнэ бүхий витамин,спирт,бээлий хандивлажээ.

Түүнчлэн тус сумын Улиаст багийн малчин Жигэрсэн эмчлүүлэгсдийн хоолонд зориулж нэг хонь, таван литр сүү хандивлажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button