Д.Оюунгэрэл: Ерөнхийлөгчөөс буусан хүн намд элсэнэ үү, байгуулна уу, хүний эрх

Хууль зүй дотоод хэргийн яамнаас Ерөнхийлөгчийн тухай хуулийг шинэчлэн найруулж, сайтдаа байршуулжээ.
Уг хуулийн төсөлд Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дууссан өдрөөс эхлэн таван жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлээ сэргээх, эсхүл улс төрийн нам байгуулах, эсхүл улс төрийн намын гишүүнээр элсэхийг хориглосон заалт оруулсан нь шүүмжлэл дагуулж байна.
Тодруулбал Ерөнхийлөгч Х.Баттулгад буюу ганухан хүнд зориулсан хууль батлах гэж байна гэх хардлага олон нийт дунд тархав. Учир нь түүнийг Ерөнхийлөгчийн ажлаа өгсний дараа Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшиж, улс төрд дахин ирнэ гэсэн мэдээлэл гараад буй юм. Хэрвээ тус хууль батлагдвал Ерөнхийлөгч Х.Баттулгад таван жилийн хугацаанд улс төрийн намд элсэж, дахин улс төрд орох боломжгүй болно.
Харин энэ талаар АН-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл сошиал хуудастаа бичихдээ "Ерөнхийлөгчөөс буусан хүн намд элсэнэ үү, нам байгуулна уу, намгүй амьдарна уу,тэр хүний эрх юм аа. Эв нэгдлийг хангах үүрэг нь өөр хүнд шилжчихээд бхад явж буй хүнээс үүрэг нэхэхээ больчихмоор байна аа, МАН. Ашиг сонирхлын зөрчлийг хоримоор байхад чадахгүй хэрнээ хүний эрх хорих дуртай” гэсэн байна.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАН болиорой. Та нарын тэнэглэлд яг ижил хариу тэсрэлт ирнэ шүү.
МАН болиорой. Т1лэлд яг ижил хариу тэсрэлт ирнэ шүү.
Нэг хүнд зориулж хууль баталдаг нь бүүр зуршил болох нь ээ. Баттулгаас ямар их айж байна аа?????