Нийгмийн

“Автомашинаа зарсан бол бүртгэлийн байгууллагаар үйлчлүүлж, нэр дээрх бүртгэлээс хасуулаарай”

Тээврийн хэрэгсэл худалдаж авсан иргэн, хуулийн этгээд өөрийн нэр дээр тээврийн хэрэгслээ бүртгүүлээгүйгээс үүдэн эзэмшигч иргэн дээр тухайн автомашины торгууль, татварын өр үүсч байгааг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Иймд харилцан тохиролцож автомашинаа худалдан борлуулсан бол заавал бүртгэлийн байгууллагаар үйлчлүүлж өөрийн нэр дээрх бүртгэлээс хасуулан худалдан авагч талд тээврийн хэрэгслээ шилжүүлэн бүртгүүлэх ёстойг мөн анхаарууллаа.

“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-д шилжилт хөдөлгөөнийг бүртгэхдээ дараах баримт бичгийг үндэслэн бүртгэнэ.

  • Иргэний үнэмлэх
  • Техникийн хяналтын үзлэгт тэнцсэн байх
  • Тэмдэгтийн хураамж төлсөн баримт
  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээ
  • Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлсөн баримт
  • Торгууль төлж барагдуулсан байх

Дээрх баримтууд бүрэн тохиолдолд 2 талын хүсэлтээр шилжилт хөдөлгөөнийг бүртгэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button