Нийгмийн

Тяньжин боомтод саатсан 943 чингэлэг Замын-Үүдэд буужээ

БНХАУ-ын Тяньжин боомтод манай улсын импортын бараа, бүтээгдэхүүний 3162 чингэлг саатаад байсан. Эхний ээлжийн 943 чингэлгийг Замын-Үүд өртөөнд хүлээн авсан хэмээн Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны хилийн Эрээн өртөөнөөс 6 дугаар сарын 9-17-нд буюу өнгөрсөн 9 хоногийн хугацаанд импортын чингэлгийн 18 галт тэрэг орж ирсэн байна. Ингэснээр энэ оны 6 дугаар сарын 8 хүртэл Тяньжин боомтоос хоногт импортын чингэлгийн 1 галт тэрэг хуваарийн дагуу тогтмол илдэг байсныг 2 дахин нэмэгдүүлжээ.

Мөн Эрээн өртөөнөөс өнгөрсөн 7 хоногт автомашинаас вагонд шилжүүлэн ачсан 125 вагон ачаа орж ирснээс энэ сарын 16-нд 41 вагон, 17-нд 33 вагон орж ирсэн байна. Үүнийг өмнөх өдрүүдтэй харьцуулахад тээвэрлэлт 2 дахин нэмэгдээд байгааг ЗТХЯ- мэдээлсэн юм.  

УОК-ын даргын энэ оны 6 дугаар сарын 8-ны өдрийн тушаалаар коронавируст цар тахлын улмаас удааширч буй Замын-Үүд-Эрээн чиглэлийн улс хоорондын ачаа тээврийн эргэлтийг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Тодруулбал, БНХАУ-ын Тяньжин боомтод Монгол Улс руу ирэхээр хүлээгдэж буй чингэлгийн эрчмийг сайжруулах, тээвэрлэлтэд үүсэж буй хүндрэл саатлыг арилгах, нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий Шуурхай бүлгийг ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяраар ахлуулан байгуулаад байгаа юм. 

ГХЯ, ЗТХЯ, МХЕГ, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын холбогдох хүмүүсээс бүрдсэн Шуурхай бүлгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд БНХАУ-ын Тяньжин боомтод саатаж байсан чингэлгүүдийн эхний ээлжийг ийнхүү Замын-Үүд боомтоор хүлээн аваад байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button