УЛС ТӨР

Б.Энхбаяр: Цар тахлын хууль далимдуулж төрийн албанд бүтэн жил шалгалтгүй томилгоо хийлээ

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Цар тахлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Энэ хууль дотор сунгачихмаар нэг л зүйл байгаа. Өвчин зовлонтой хүмүүстээ ямар тусламж үзүүлэх вэ, хүний нөөцийг яаж шавхах вэ. Бусад нь чоно борооноор болчихоод байна. Төрийн бүх албанд төрийн албаны шалгалтгүй бүтэн жил хүн томилсон. Дахиад зургаан сар сунгах гэж байна. Дэмжихгүй. Коронавирусээр дамжуулж шалгалтгүй томилгоо хийсэн нь болсон гэж бодож байгаа.

Хоёрдугаарт нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөс нэг их наяд төгрөг Засгийн газар зарцуулчихсан. Төлж чадахгүй байгаа. Одоо Эрүүл мэндийн даатгалын сан руу орохыг зөвшөөрч болохгүй. Ийм тохиолдол дэлхийд ганцхан болсон. Гитлерийн үеийн Герман. Түүнээс хойш Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг захиран зарцуулахыг бүр хориглосон. Монголчууд өөр өвчин тусахгүй юм уу. Бүх хөрөнгөө ковид руу шахах уу. Төр захиран зарцуулах хөрөнгө биш. Иргэд хадгалуулж байгаа мөнгө шүү дээ. Ямар ч өвчин зовлон тохиож болно. Бүгдийг нь ковидод зарцуулна гэдгийг иргэд зөвшөөрч байгаа юм уу. Иргэдээс асуухгүй юм уу. Засгийн газар ийм хуулиас давсан журам гаргаж болох юм уу. Зөвшөөрөхгүй” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-22 19:34

Цахимаар ш�##�г�##�т аваач

Холбоотой мэдээ

Back to top button