ЭРҮҮЛ МЭНД

С.Энхболд: Гэрээр эмчлүүлэх нэг хүний зардлыг 160 мянган төгрөг болгосон

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль буюу Цар тахлын хуулийн үйлчлэл ирэх сарын 1-нд дуусгавар болж буй.

Үүнтэй холбогдуулан тус хуулийг 2021 он дуустал сунгахаар ​нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ​Шадар сайд С.Амарсайхан өргөн барьсан. Эл хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн нь 88.2 хувийн саналаар дэмжлээ. Улмаар УИХ-ын чуулганд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа танилцуулахаар тогтлоо.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

Бид ковидын үеийн эмчилгээний эмүүдийг Эрүүл мэндийн даатгалын санд багтааж, хөнгөлөлт эдлэх боломж олгосон тушаалууд гаргаад явж байна. Ковидын үед шинэчлэгдсэн тарифын журмууд гарсан. Өмнө нь нэг хүний тариф 4 сая байсан бол шинэчлэгдсэн тарифаар 7.7 сая болсон. Үүнд бүх эмчилгээ эм нь багтсан байгаа. Гэрээр эмчлэгдэж байгаа хүмүүсийн тариф 70 мянгаас  160 мянга болж нэмэгдсэн. Үүнд арбидол зэрэг эм багтсан.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button