Нийгмийн

Вакцины гэрчилгээ авах боломж ахмад настнуудад хязгаарлагдаж байна

Иргэд үйлчилгээний газраар үйлчлүүлэхэдээ вакцины гэрчилгээгээ шалгуулж байгаа. Ингэхдээ үнэ төлбөргүйгээр E-Mongolia.mn, E-Mongolia апп болон ТҮЦ машинаас вакцинд хамрагдсан гэх гэрчилгээгээ авах боломжтой юм. Гэсэн хэдий ч уг үйлчилгээ хангалттай хүртээмжтэй байж чадахгүй байна.

Тухайлбал E-Mongolia-аар үйлчлүүлэхэд  заавал өөрийн нэр дээрх дугаартай байх, эсвэл интернет банкныхаа нууц үгийг ашиглахыг шаардаж байгаа нь зарим иргэдэд хүндрэл учруулж байна. Тухайлбал ахмад настнууд ийм хэлбэрээр вакцины гэрчилгээгээ өөрсдөө авахад хүндрэлтэй.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 110 ТҮЦ машин ажиллаж байгаагаас 30 гаруй нь хөдөө орон нутагт байна. 330 сумтай манай улсын хувьд энэ нь маш бага тоо. Үүнээс үзвэл хөдөө орон нутагт оршин сууж буй цахим үйлчилгээ авах боломжгүй иргэд болон өндөр настнуудад вакцины гэрчилгээг авах боломж хязгаарлагдмал байгаа юм.

                                                                               О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Юу уншчихав аа ?
Юу уншчихав аа ?
2021-06-23 14:43

Интернет банкныхаа нууц үгийг өгнө. Хууль бус үйлдэл. Авдрынхаа түлхүүрийг өгч байгаагаас ялгаагүй ! иМонголиа яагаад хүний хувийн эмзэг мэдээлэл шаарддаг ?

Зочин
Зочин
2021-06-23 14:44

Манай үүгээр настай хүнд 2 дахь тунгаа хийлгэхэд нь л шууд хэвлээд өгсөн !

Холбоотой мэдээ

Back to top button