НИЙГЭМ

Vero Cell, AstraZeneca, Pfizer вакцинуудаас сонгож хийлгэх боломжтой болжээ

Нийслэлчүүд коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тундаа 100 хувь хамрагдсан. Гэхдээ бүрэн тунгаа хийлгэсэн нь 59 орчим хувьтай байгаа.

Өөрөөр хэлбэл иргэдийг вакциндаа идэвхтэй хамрагдахыг Засгийн газрын зүгээс уриалсаар байгаа юм. Тэгвэл өнөөдөр ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Гэрийнхээ ойролцоо байх вакцинжуулалийн цэг дээр очиж Vero Cell, AstraZeneca, Pfizer вакцинуудаас өөрт тохирохыг сонгож хийлгэх боломжтой болсон. Гэхдээ нэгдүгээр тундаа ямар вакцин хийлгэсэн, яг тухайн вакцины хоёрдугаар тунг хийлгэх ёстой” хэмээсэн байна.

Өнгөрсөн хугацаанд иргэд зөвхөн БНХАУ-д үйлдвэрлэсэн Vero Cell вакцин хийлгэхээс өөр сонголтгүй байсан юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button