УЛС ТӨР

Т.Бэгзсүрэн: Долдугаар сарын эхэнд нас баралт 15 хүрч болзошгүй

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Коронавируст халдвар /Ковид-19/-ын эмчилгээ, эмнэл зүй, тархвар судлалын талаар Эрүүл мэндийн сайд болон Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн мэдээлэл”-ийг сонсож эхэллээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Халдварын тохиолдол сүүлийн хоёр долоо хоногт эрчимтэй нэмэгдсэн. Үүнээс сүүлийн хоногт тогтворжсон гэж эрдэмтэд мэдээлж байгаа. Говь-Алтай, Орхон аймагт халдвар өндөр байна. Нийт өвчлөлийн 23.2 хувийг хүүхдүүд эзэлж байна. Жирэмсэн 1500 гаруй эх халдвар авснаас 610 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эрүүл мэндийн ажилчдын хүний нөөцийн хомсдол үүсэж байна. Ялангуяа эрчимт эмчилгээ нарийн мэргэжлийн эмч нарын хомсдол үүссэн. Одоогийн байдлаар резидент эмч нарыг дайчилж байгаа. Мөн төгсөх курсийн оюутнуудыг дайчилгаанд бэлдэж байна” гэв.

УОК-ын дэргэдэх Эрдэмтэдийн зөвлөлийн гишүүн, Доктор Т.Бэгзсүрэн: “Долдугаар сарын эхэнд нас баралт 15 хүрч болзошгүй. Мөн халдвар дунджаар 2500 хүрч, 3000 гарч оргилд хүрч болзошгүй. Бид хөл хорихгүй явбал 2021 оны аравдугаар сарын 1 гэхэд халдварын тоо дээд хязгаар нь 220 мянга болно. Харин 10-16 хоногийн хөл хорио тогтоовол аравдугаар сарын 1 гэхэд 170-180 мянга  хүртэл буурах тооцоолол гарсан” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button