Нийгмийн

ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙЧҮҮД: Вакцин хийлгэхэд гар хөндүүрлэснээс өөр зовуурь илрээгүй

Вакцинд хамруулахаар төлөвлөсөн 43,127 жирэмсэн эмэгтэй бий. Үүнээс сайн дураараа вакцинд хамрагдсан 692 эмэгтэй байна гэж ЭМЯ-аас мэдээлсэн. Жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд вакцинд хамрагдаад, биед нь сөрөг хариу урвал явагдахаас айж байгаа нь цахим сүлжээнд нэлээд бичигджээ.

Иймд вакцинд хамрагдсан хоёр жирэмсэн эхээс биеийнх нь байдлыг тодрууллаа.

Ц.НЯМ: СӨРӨГ МЭДЭЭНЭЭС АЙЖ, ВАКЦИНД ХАМРАГДАХГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ

Жирэмсэн эмэгтэй Ц.Ням “Би вакцинаа хийлгээд гурав хонож байна. Эхний хоёр өдөр гар хүнд оргиж, тариулсан хэсэгтээ хөндүүрлэсэн. Тонус явагдаагүй. Вакцин хийлгэх шийдвэрийг гаргахад миний хувьд амархан байлаа. Учир нь цахим дахь мэдээ мэдээлэл, заавар зөвлөмж хангалттай байсан. Хүмүүс ганц нэг тохиолдож, эрсдэлд орсон мэдээг үзээд өөрсдийгөө тэгэх юм шиг бодож их айж байх шиг. Тэгэх шаардлагагүй, вакциндаа хамрагдах хэрэгтэй. ЭМБ-аас өгсөн заавар зөвлөмжийг л чанд сахихад аюулгүй гэж бодож байна” гэсэн юм.

Л.БАДАМЦЭРЭН: ВАКЦИН ХИЙЛГЭХИЙН ТУЛД ИНТЕРНЕТЭЭС ХАЙГУУЛ ХИЙСЭН

Жирэмсэн эмэгтэй Л.Бадамцэрэн “Би вакцины нэгдүгээр тунд хамрагдаад долоо хонож байна. Ямар нэгэн сөрөг шинж тэмдэг илрээгүй. Халуурч бүлээрч, толгой өвдөөгүй. Эхний өдөр гар жаахан хөндүүртэй байлаа. Вакцинд хамрагдахын тулд интернетээр эрэл хийж өөрөө мэдээллээ олж авсан” гэлээ.

Улаанбаатар хот дархлаажуулалтын цэгүүд:

  • Багануур ЭМТ-ийн А корпус
  • Багахангай ЭМТ
  • Баянгол 86-р цэцэрлэг
  • Баянзүрх 97-р сургууль
  • Налайх ЭМТ
  • Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлэг
  • Сүхбаатар 69-р цэцэрлэг
  • Хан-Уул механик инженерийн сургууль
  • Чингэлтэй Аврагч спорт хороонд хийж байна.

Э.ҮҮРИЙНЦОЛМОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button