УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

Ажлын байр дэмжих зээлд 19,000 иргэн хамрагджээ

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Сангийн сайд Б.Жавхлан засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй  “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд тусгагдсан ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 1.4 их наяд төгрөгийг нийт 19 мянган зээлдэгчид олгож, 73.6 мянган ажлын байр хадгалсан дүнтэй байна. Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд барьцаа хөрөнгийн дутагдалтай нийт 142 иргэн, аж ахуй нэгжид 18.8 тэрбум төгрөгийн зээлийн батлан даалт гаргасан. Төлөвлөгөөнд тусгагдсан репо санхүүжилтийн зээлийн хүрээнд нийт 525.4 тэрбум төгрөгийг 2,396 зээлдэгчид олгож, 24 мянган ажлын байр хадгалсан бөгөөд ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд нийт 414 тэрбум төгрөгийг 5,570 зээлдэгчид тус тус олгоод байна. Түүнчлэн хөдөө аж ахуйг дэмжих болон малчдыг дэмжих зээлийн хүрээнд 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт 232.6 тэрбум төгрөгийг 17.3 мянган зээлдэгчид олгосон байна. “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд тусгагдсан нийт 56 арга хэмжээний биелэлт 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 67 хувьтай байна.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-23 14:34

хаан банк матери�##� аваад 2 сар болж байна ххриу баыхгүй утасаа авахгүй яах вэ

Холбоотой мэдээ

Back to top button