НийгмийнНИЙГЭМ

Филиппиний Ерөнхийлөгч вакцинд хамрагдаагүй иргэдээ баривчилна хэмээн сүрдүүлжээ

Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте долоо хоног тутмын хэвлэлийн бага хурлын үеэр коронавирусийн эсрэг вакцин хийлгээгүй иргэдийг баривчилж, албан хүчээр тарина хэмээн сүрдүүлжээ. Тэрбээр үүнийгээ улс орныг хямралаас гаргахын тулд хийж буй үйлдэл хэмээн тайлбарласан аж.

Родриго Дутерте өмнө нь олон нийтийн арга хэмжээнд оролцож байгаа хүмүүсийг шоронд хорино хэмээн сүрдүүлж байсан удаатай. Филиппиний эрх баригчид эдийн засгаа сэргээж, нийгмийн амьдралыг хэвийн байдалд нь оруулах цор ганц зам коронавирусийн эсрэг вакцин хэмээн үзэж буй бөгөөд иргэдийг уриалж байгаа ч идэвхи муу байгаад ийн хатуу арга хэмжээ авахыг сануулаад байна.

О.ЭНЭРЭЛ

Эх сурвалж: Daily news

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button