НИЙГЭМ

ТОДРУУЛГА: 12-оос дээш настай хүүхдүүдийг вакцинжуулах зохион байгуулалт гараагүй байна

Өнөөдөр /2021.06.23/ Засгийн газрын хуралдааны мэдээлэл өгөхөөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа  сэтгүүлчдийн асуултад хариулсан.

Ингэхдээ холбогдох зөвшөөрлүүдийг авсан тул ирэх даваа гарагаас 12-оос дээш настай хүүхдүүдийг вакцинжуулж эхлэхээр болсон талаар мэдээлсэн. Харин орон нутагт байгаа Нийслэлийн харьяалал бүхий хүүхдүүд хаана вакцинаа хийлгэх вэ, эцэг эх нь вакцин хийлгэхийг зөвшөөрсөн гэдгийг юугаар баталгаажуулах вэ зэрэг цөөнгүй асуултууд урган гарч байгаа юм.

Энэ талаар тодруулахад ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Холбогдох зохион байгуулалтын журмууд нь хараахан батлагдаагүй байна. Шийдвэр саяхан гарлаа” гэж хариуллаа.

Э.ҮҮРИЙНЦОЛМОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button