Л.Энх-Амгалан: Халдварын эрсдэлтэй багш, сурагч олон байгаа тул ЭЕШ-ыг хойшлууллаа
БШУ-ы сайд Л.Энх-Амгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, дараа долоо хоногт эхлэхээр байсан ЭЕШ-ыг хойшлуулсан талаар ярилаа.
Тодруулбал, наймдугаар сар гарсны дараа ЭЕШ авна хэмээсэн бөгөөд, тодорхой товыг долдугаар сарын 10 гэхэд зарлах юм байна. Түүний хувьд өмнө нь "Нэг ч хүүхэд ЭЕШ-аас хоцорч болохгүй” хэмээн мэдэгдээд байсан.
Тэрбээр мэдээлэл хийх үеэрээ "Засгийн газар ЭЕШ-ыг хойшлуулах шийдвэр гаргасан. Коронавируст халдвар авсан хүнтэй ойрын хавьтал болсон гэх 1500 хүүхэд байна. Тэд шалгалтаа өгч чадахгүй нөхцөл байдал үүссэн. Ийм учир ЭЕШ-ыг хойшлууллаа.
Халдварын нөхцөл байдал ч амаргүй байна. ЭЕШ өгөхөөр хот хоорондын хөдөлгөөн ихэсдэг, эцэг эхчүүд хүүхдүүдээ дагаад ороод ирдэг. Тэгэхээр халдварын нөхцөл байдлаа ч бас бодолцлоо.
Мөн шалгалт авах багш нарын нэлээд хувь нь халдвар авсан байна. Зарим аймаг, сумд гарах, орох хөдөлгөөнөө ч хязгаарласан байна” гэлээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шагн�##�, сонгууль 2 биш бол үнэн дураараа тоглох юм аа эд нар. Одоо 8 сар гарт�##� наад матери�##� чинь задраад гадуур баахан зарагдаад, жинхэнэ хог болно тэр үед хариуцлага хүлээхэд ч оройтсон байх вий дээ. Ёстой хүн хог гэхээс өөр хэлэх үг �##�га Энх амг�##�ан гуай.