Нийгмийн

Ням гарагт ихэнх нутгаар хэт хална

Ирэх ням гарагт говийн бүс нутгаар өдөртөө +35+36 хэм, зүүн аймгуудын нутгаар +32+34 хэм, төвийн аймгуудын нутгаар +31+33 хэм хүрч халах аж.

Улаанбаатар хот орчимд өдөртөө +32+34 хэм хүрч халахын зэрэгцээ нарны хэт ягаан туяаны индекс сэрэмжлэх түвшинд хүрэх тул ням гарагт үдийн халуунд аль болох гадагш гарахгүй байх, хүч их шаардсан ажил хийхгүй байх, жин үдийн халуунд сэрүүн, сүүдэртэй газарт байж, шингэн зүйл уухыг зөвлөж байна.

Өндөр настан, даралт болон зүрх судасны өвчлөлтэй хүмүүс, жирэмсэн эхчүүдэд анхаарал илүү хандуулж, наршихаас сэргийлээрэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button