НИЙГЭМ

Э.Жаргалсайхан: Гурван настай зээд минь буруу тариа хийж, өнөөдрийг хүртэл зовж байна

Цахим ертөнцөд Э.Жаргалсайхан гэх нэгэн иргэн зээ охиндоо тохиолдсон явдлын тухай бичсэн нь олны анхаарлын төвд ороод байна. Тодруулбал тэрбээр өөрийн Фэйсбүүк хуудаст өчигдөр/2021.06.24/ ийн бичжээ.

"Хоёр жилийн өмнө Хан-Уул дүүргийн Яармаг дахь салбарын хүүхдийн эмч н.Ариунаа, сувилагч н.Баасансүрэн нарын буруутай эмчилгээнээс болж миний зээ охин өнөөдрийг хүртэл зовж шаналж байна. Тухайн үед ажилласан мэргэжлийн хяналтын байгууллага, шүүх шинжилгээний хүрээлэн, хууль хяналтынхан буруу дүгнэлт гаргасан. Эрүүл агаарт эсэн мэнд бойжиж байсан нэг настай хүүхэд бага зэрэг халуурахад нь үзүүлэхээр очиход аналгин, демодрол хий гэж н.Ариунаа эмч хэлснээр н.Баасансүрэн сувилагч буруу тариа хийж, баруун гуяных нь арьсыг үхжүүлсэн.

Эх нялхасын мэс заслын эмч яаралтай арга хэмжээ авалгүй явуулснаар хоног хугацаа алдаж, баруун гуяныхаа махыг шулуулж арьс нөхүүлсэн. Бид маш их гомдолтой явдаг. Одоо охины байдал таталдсан арьстай байнгын сорви чийгшүүлэгч тос түрхдэг. Тос нь маш үнэтэй байна. Энэ сорви шарх насан туршдаа эдгэрэхгүй. Эмч нар өөрсдийгөө хамгаалж "Та нар сайн арчилж торд” гэдэг. Байнга тос түрхэж арчлахаас өөр яах юм бэ. Шинжилгээний дүн нь агаарын бохирдлын мөөгөнцөр гэнэ. Агаарын бохирдлоос болж хүний арьс ингэж түлэгдэх үү. Буруутай этгээдүүд одоог хүртэл таг чиг. Хэнд ч ойлгомжтой. Одоо тэр эмчилсэн эмч сувилагч нараас хариуцлага нэхэж байна.

н.Ариунаа эмч хүүхдийн зөвлөх эмч болж дэвшсэн гэнэ. Хүний хүүхдийн гуяыг түлсэн хүн хэнд юугаа зөвлөх юм бол доо. Холбогдох газрууд нь арга хэмжээ авч өгнө үү. Хэрэг хуучирдаггүй. Хийсэн хэргийнхээ шийтгэлийг хэн ч байсан хүлээдэг юм шүү н.Ариунаа, н.Баасансүрэн хоёр оо. Хүн сэтгэл гаргаж нэг удаа ч гэсэн биеийнх нь байдлын асуугаагүй шүү та хоёр. Охиндоо тос түрхэж суухдаа машид шаналж үүнийг бичлээ” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-24 18:26

Ямар аймаар юм бэ ? Яагаад ингэтэл удаачихсан ? Мөөгөнцөр юу гэх ингэх вэ дээ. Жоохон хүүхэд яачихсан ? Хуулийнхнаас сайн зөвлөгөөө авсан уу ?

Холбоотой мэдээ

Back to top button