Нийгмийн

Компанийнхаа ажилчдыг ч танихаа больсон Жонни Буфархат амжилтын нууцаа хуваалцав

Жонни Буфархат ердөө хоёр жилийн хугацаанд Хопин гэх уулзалт зохион байгуулах платформоо дөрвөн тэрбум гаруй фунт стерлингээр үнэлэгдсэн компани болгожээ.

Түүнд 650 гаруй хүн ажилладаг боловч заримыг нь тэр хэзээ ч харж байгаагүй, ажилчдын нэг нь ч төв оффист ажилладаггүй аж.

The Sunday Times Rich List-ийн мэдээлснээр 27 настай залуу одоо Их Британийн хамгийн залуу, өөрийн хүчээр гарч ирсэн тэрбумтан бөгөөд саяхан Хопин хөрөнгө босгох үйл ажиллагааны үеэр хувийн хөрөнгө оруулагчдаас 400 сая доллар цуглуулж, 5.65 тэрбум доллар буюу 4.05 тэрбум фунтаар үнэлэгджээ. Тэрбээр аливаа зүйлийг бусдаас өөрөөр хийх дуртай аж.

Байнгын оффисгүй байх нь битгий хэл түүний хувийн сууц нь ч өөрийнх нь биш. Буфархат орчин үеийн нүүдэлчин гэвэл болохоор нэгэн бөгөөд нэг түрээсийн байрнаас нөгөө рүү шилжиж, байгаа газраасаа компаниа удирддаг байна.

Тэрээр “Арван жилийн өмнө программ хангамж хангалттай хөгжөөгүй байсан тул нааш цааш и-мэйл илгээх болон хүлээн авахад хүндрэлтэй байснаас үүнийг хийж чадахгүй байсан” хэмээжээ. Мөн тэрбээр “Алсын зайнаас компанийг ажиллуулах нь хувийн үзэл бодлоор гаргасан шийдвэр биш” гэж тэр нэмж хэлжээ. Ингэх нь компанийн ажлыг илүү үр дүнтэй болгодгийг Хопины хурдтай өсөлт нотолж байна.

ЗӨВ ЦАГТ

Хопин 2019 онд ердөө зургаан ажилчинтай үйл ажиллагаагаа эхэлсэн байна. Гэвч цар тахлын үеэр уулзалтын платформыг хурдацтай хөгжсөн байна. Хопин уулзалтын онлайн хувилбар нь яг л Zoom-тэй адил зөв цагт, зөв технологийн орон зайд байж чадсан аж.

Энэхүү платформ нь 2020 оноос хойш НҮБ, Нато, Слэк, Юнилевер зэрэг байгууллага, компаниудтай хамтран 80000 гаруй арга хэмжээ, уулзалт зохион байгуулжээ.

Гарааны бизнэсээ явуулахад нь маш үр дүнтэй байсан учир түүнд алсын зайнаас ажиллах, арга барилаа өөрчлөх ойрын төлөвлөгөө байхгүй. Чухамдаа тэрээр үүнийг дэмжих өвөрмөц дижитал компанийн соёлыг бий болгосон бөгөөд энэ нь цаашид олон компанид хэрхэн ажиллахад нь жишиг болох юм.

Түүний компанид өөрийн платформ дээр сард нэг удаа зохион байгуулдаг нийт 660 ажилтандаа зориулсан “хотын танхим” гэх видео уулзалт байдаг бөгөөд Буфархат үүнийг “бараг л телевизийн тоглоомын шоу шиг” гэж тодорхойлов.

Нэгнээсээ хол ажиллах практик үйл ажиллагааны хувьд Хопин Microsoft Teams, Slack, Loom, Figma, Notion зэргийг ашигладаг. Хопин мөн сар бүр онлайнаар ажиллагсдын дунд санал асуулга явуулж, ажлын аль хэсгийг сайжруулах шаардлагатай байгааг судалдаг ажээ.

●      “Ажил дээрээ байгаа ээжүүд ямар ч утгагүй зүйл ярихгүй”

●      “Хамт ажиллагсад тань таны цалинг шийддэг компани”

●      “Миний тэрбум фунтын компани хүний ​​нөөцийн албагүй”

Буфархат хөл хорионы дараа нийгмийн ажилчид нь биечлэн уулзалдахыг хүснэ гэж боддог ч тэдний ажлын бүтээмжийн хэрэгслүүд сайн учир ингэх нь хэрэгцээгүй гэж үздэг байна.

Тэрбээр мөн “Алсын зайнаас ажиллах нь дэлхийн авъяас чадварын сангаас хөлсөлж авах боломжийг бидэнд олгосон” гэж хэлжээ.

ТҮҮНИЙГ ӨӨРЧИЛСӨН ТҮҮХ

Home office

Буфархатын түүхээс хамгийн анхаарал татахуйц зүйл нь Хопиний тухай санаа түүнд өвчний улмаас төрсөн явдал юм. Түүний гэр бүл Ливанаас гаралтай боловч тэрээр Австралид төрж өссөн байна. Улмаар өсвөр насандаа Лондон руу нүүжээ. Тэрбээр 2015 онд Манчестерийн их сургуулийн механик инженерийн мэргэжлээр төгсөөд найз охинтойгоо хамт Зүүн Өмнөд Азийг тойрон аялахаар явсан. Гэвч аяллын үеэр дархлаа муутгах халдвар авчээ. Лондонд буцаж ирээд Буфархат хэдэн сарын турш хэвтэрт орсон байна.

Тэрбээр энэ тухайгаа “Би гэрээсээ гарч чадахгүй байнга бөөлжиж маш их ядаргаанд орсон. Жил орчмын дараа би үнэхээр туйлдаа хүрч ийм хаалттайгаар амьдралаа үргэлжлүүлэн чадахгүй юм шиг санагдсан. Гэхдээ энэ нь намайг өөр хүн болгосон” хэмээн дурсав.

Тэрбээр нийгмийн сүлжээ, YouTube-ийн ачаар онлайнаар тодорхой хэмжээгээр нийгэмшиж чадна гэдгээ мэдэж байсан ч бусадтай холбогдож чадахгүйгээр карьер нь уналтад орж байгааг мэдэрсэн аж. Буфархат бие даан кодчилол хийж санхүүгээ тогтвортой байлгаж байсан ч түүнд нэг л мухардалд ороод буй мэт санагджээ.

Вэбинар, видео конференцид оролцох нь түүний хэвтэрт байхдаа хийж чадах зүйл байсан боловч тэр хүмүүстэй уулзаж, шинэ харилцаа холбоо тогтоох нь хөгжиж дэвшихийг гол түлхүүр гэдгийг ойлгосон байна.

Түүний шийдэл бол хэрэглэгч бусад оролцогчид руу зурвас илгээх, онлайн уулзалтын өрөөнүүдээр дамжуулан тэдэнтэй эргэх харилцаатайгаар харилцах бололцоог олгох зорилготой Хопины анхны хувилбарыг кодчилох байв. Цаг хугацаа өнгөрөхөд тэрээр янз бүрийн хоолны дэглэмийг туршин эрүүл мэндийн байдлаа сайжруулж чаджээ.

“Эргээд бодоход энэ өвчин надад хоёр дахь амьдралыг өгсөн бөгөөд ертөнцийг жижгэрүүлэх даалгаварт намайг томилсон юм” хэмээжээ.

2019 онд тэрээр нийгмээс тусгаарлагдах хугацаандаа бүтээсэн бүтээлээ хангалттай болсон гэж үзээд олон нийтэд дэлгэжээ. Харин платформыг нь амжилтад хүргэх ковид-19 гэх томоохон тахал гарна гэж тэр огт мэдээгүй байсан аж.

Presentation

                                                                      Эх сурвалж: BBC news

                                                                                О.Энхжин

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-24 18:30

Механик инженер нь үнэн юм уу?

Viagra
Viagra
2021-10-31 15:56

Amoxicillin And Asthma

best price for generic cialis
best price for generic cialis
2021-10-31 19:33

Allergies Amoxicillin

dosage of ivermectin for dogs
dosage of ivermectin for dogs
2021-11-02 15:02

comprar cialis ou viagra

Viagra
Viagra
2021-11-04 12:01

Cialis One Day Terapia

Lasix
Lasix
2021-11-11 02:49

Viagra In China

Priligy
Priligy
2021-11-12 17:17

Pastilla Cialis Alcohol

get gabapentin online
get gabapentin online
2021-12-09 13:38

Best On Line Pharmacy

Холбоотой мэдээ

Back to top button