СПОРТ

БИЧЛЭГ: Д.Амартүвшин Л.Өнөболдыг ялж, Токиогийн олимпод оролцохоор боллоо

Токиогийн олимпын наадмын жүдо бөхийн төрөлд эрэгтэйчүүдийн 60 кг-д Монголоос хэнийг сойхоо шийдэх сорил барилдаан дөнгөж сая боллоо.

ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Л.Өнөболд нар олимпын эрх авахын төлөө өрсөлдөв.

Тэдний барилдаан цаг сунган, 18 минут ач тач барилдсаны эцэст Д.Амартүвшин ялж, олимпод оролцохоор боллоо.

Токиогийн олимпод Монгол Улс жүдогийн 12 эрх аваад буй. Эдгээр жингүүдэд хэн, хэнийг оролцуулахыг өнөөдөр албан ёсоор зарлана. Эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин оролцох нь тодорхой боллоо.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button