ЭРҮҮЛ МЭНД

Гэрээр эмчлүүлж буй иргэдэд 70 мянгын эмийн багц өгөхгүй

ЭМЯ-ны мэдээллийн үеэр гэрээр эмчлүүлж буй иргэдэд эмийн багц өгөх асуудлаар мэдээлэл өглөө.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:

20 мянган иргэн өрхийн эмчийн хяналт дор эмчлүүлж байна.

Өрхийн эмч өдөр бүр өвчтөнүүдийн биеийн байдлын талаарх мэдээллийг авч цуглуулах, шаардлагатай тохиолдолд очиж үзэж байна. Өрхийн эмнэлэгт санхүүжилт болгож хоёр сайдын тушаалаар  70 мянган төгрөг хуваарилж эхэлсэн. Энэ нь хөнгөн хэлбэрийн нэг өвчтөнг эмчлэх зардал гэж тусгаж байна. Гэвч энэхүү мөнгөн дүн өвчтөнд шууд эм болон эмийн багц болж очихгүй. Өрхийн эмч, ажилчдын цалин болон хамгаалах хэрэгсэлд зарцуулах мөнгө юм. Харин өрхийн эмнэлэг зохицуулалт хийгээд тухайн өвчтөндөө нэн шаардлагатай эм, амин дэм нэмэлтээр өгч байгаа. Цаашдаа Эрүүл мэндийн сайд энэ мөнгөн дүнг нэмэгдүүлж тодорхой хэмжээний эмийн хэрэгсэл, амин дэмүүд өгөх зохион байгуулалтыг хийхээр ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button