Нийгмийн
ЖДҮХС-гийн хэргээр ял авсан хоёр дахь хүнийг Ерөнхийлөгч уучиллаа

Өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга ШШГЕГ-т зарлиг хүргүүлж, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын 13 хүнд уучлал үзүүлсэн талаар мэдээлсэн. Эдгээр хүмүүс дунд УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир багтжээ. Тэрбээр ЖДҮХС-гийн хэрэгт холбогдож, ял эдэлж байсан юм.
Өмнө нь Наурызын баяраар тохиолдуулж, Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн асан Г.Солтанд уучлал үзүүлсэн. Ингээд тэрбээр ЖДҮХС-гийн хэргээр ял эдэлж асан хоёр дахь хүндээ уучлал үзүүлээд байна.
М.ТЭНГИС










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөндөө л байна шдээ. Бүгдэд нь ял өгөх хэрэгтэй шд. Оюундарь, Амарбаясгалан, Учрал, Саранчимэг, Л.Энхболд, А.Сүхбат, Батзориг,Я.Содбаатар, Мөнх-Оргил гээд зөндөө байгаа шдээ