УЛС ТӨР
Ө.Золбаяр Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллана

МАН-ын дарга У.Хүрэлсүх өнөөдөр 11:40 цагаас тангараг өргөж, Монгол Улсын Ерөнхийлөгч болно. Тэрбээр албаа аваад өөрийн хүмүүсээр нэн даруй багаа бүрдүүлэх юм.
Ерөнхийлөгч албан ёсны найман зөвлөхийн орон тоотой. Орон тооны бус зөвлөхийн тоог тодорхой тогтоож өгдөггүй онцлогтой юм. Үндсэн зөвлөхүүдийн тоонд Хэвлэлийн төлөөлөгч багтдаг.
Эл албыг У.Хүрэлсүхийн үед Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Ө.Золбаяр хариуцах чигтэй байна.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.