НийгмийнНИЙГЭМ

Б.Мэргэн: Тусгай дуут дохиог Хууль зүйн яамны мэргэжилтэн байтугай сайд нь ч хэрэглэж болохгүй

Цахим ертөнцөд нэгэн иргэн "00-73УНС” улсын дугаартай автомашины жолооч, дүрэм зөрчсөн хэр нь Хууль зүйн яамны нэр барьж бүдүүлэг харьцсан тухай нийтэлжээ. Тэрбээр энэ тухайгаа

"Залуу минь дээ чи нээрээ арай л орк юм аа. Дүрэм зөрчиж урдуур мөргүүлэх шахам орж ирж гай болчхоод, бас тусгай дуут дохио гэчихжээ. Бараг сонсогдохгүй юм дуугаргаж төв зам дээр шахаж зогсож. Чи өөрөө харж байвал зүгээр ичиж санаа зов. Хууль зүйн яамны мэргэжилтний чиг үүргийг ч мэдэхгүй. Юу ч хэлэх вэ. Өмнөөс чинь ичиж үхлээ. Аан бас дугаараар чинь шүүж үзсэн, автомашин чинь ББСБ-ийн нэр дээр байна билээ шүү” гэжээ.

Энэ асуудлаар өмгөөлөгч Б.Мэргэн цахим хуудастаа:

"Төрийн албаны тухай хуулийн 12.1.5. Яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны удирдах, гүйцэтгэх албан тушаал нь төрийн захиргааны албан тушаалд хамаарна.

17.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт тус улсын иргэн зөвхөн Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхээр механикжсан тээврийн хэрэгсэл жолоодохыг /жолоодлогын дадлага хийх тохиолдол хамаарахгүй/ зөвшөөрнө.

Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам - Хууль зүйн яамны мэргэжилтэн байтугай сайд нь ч хэрэглэж болохгүй.

Smartcar.mn - 0073 УНС. Эзэмшигч харах боломжгүй. 2011 оны 2018 онд орж ирсэн хар өнгийн Lexus CT200H. Явган хүний гарц, явган хүний зам дээр машин тавьсан, хороолол доторх хөдөлгөөний журам зөрчсөн, түгжрэл, саатлыг зохицуулах хязгаарлалтыг мөрдөөгүй торгуулиуд ихтэй” хэмээжээ.

О.ЭНЭРЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

bandi

Zochin
Zochin

Yamniihan gej 1 iim yumnuud zamaar duuren l hiisej bdag minii mongoliin tur baij bgaa ni ene dee

Zochin
Zochin

Khamaatan sadan, tanil akh egchiikhee bugsiig dolooj bgd neg khalit ajiltai bolson bolovsrolgyi, ukhamsargyi,/yos zyigyi umnuud ingeed l turiin alban khaagchiin ner kh ndiig unagaad bdg daa.

Soko
Soko

Муу батганы бөөс юу вэ!!! Ийм хүмүүсийг харахаар зүгээр шаагаад унагаачхаар санагдах юм!!!

Холбоотой мэдээ

Back to top button