
Урьд нь мэдээлсэн товын дагуу МАН-ын Бага хурал 08.00 цагт, цахимаар эхэллээ. Хурлаар намын даргын үүрэг гүйцэтгэгчийг томилно.
Харин өчигдөр тус намын Удирдах зөвлөл хуралдаж, 100 хувийн саналаар Л.Оюун-Эрдэнийг эл албан тушаалд нэр дэвшүүлээд буй юм. 11.45 цагт У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөр, МАН-ын даргаас түдгэлзэж буй.
Ташрамд, МАН-ын бага хурал маргаашийн бямба гарагт үргэлжилж, Их хурлын тов тогтоох, Бага хурлын бүрэлдэхүүн өөрчлөх асуудлыг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байна.
М.ТЭНГИС










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.