Ц.Ганзориг: ХЗДХЯ-ны ажилтан, машин биш тул шалгагдана

Цахим ертөнцөд нэгэн иргэн “00-73УНС” улсын дугаартай автомашины жолооч, дүрэм зөрчсөн хэр нь Хууль зүйн яамны нэр барьж бүдүүлэг харьцсан тухай нийтэлжээ. Тэрбээр энэ тухайгаа
“Залуу минь дээ чи нээрээ арай л орк юм аа. Дүрэм зөрчиж урдуур мөргүүлэх шахам орж ирж гай болчхоод, бас тусгай дуут дохио гэчихжээ. Бараг сонсогдохгүй юм дуугаргаж төв зам дээр шахаж зогсож. Чи өөрөө харж байвал зүгээр ичиж санаа зов. Хууль зүйн яамны мэргэжилтний чиг үүргийг ч мэдэхгүй. Юу ч хэлэх вэ. Өмнөөс чинь ичиж үхлээ. Аан бас дугаараар чинь шүүж үзсэн, автомашин чинь ББСБ-ийн нэр дээр байна билээ шүү” гэжээ.
Энэ асуудлаар Засгийн газрын ХМОНХГ-ын дарга Ц.Ганзориг
"Хууль зүй, дотоод хэргийн яамны ажилтан, машин биш тул шалгагдана” гэжээ.
“Төрийн албаны тухай хуулийн 12.1.5. Яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны удирдах, гүйцэтгэх албан тушаал нь төрийн захиргааны албан тушаалд хамаарна. 17.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт тус улсын иргэн зөвхөн Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхээр механикжсан тээврийн хэрэгсэл жолоодохыг /жолоодлогын дадлага хийх тохиолдол хамаарахгүй/ зөвшөөрнө. Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам – Хууль зүйн яамны мэргэжилтэн байтугай сайд нь ч хэрэглэж болохгүй” хэмээн тусгасан байдгийг өмгөөлөгч Б.Мэргэн хэлсэн юм.
О.ЭНЭРЭЛ










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.