Нийгмийн

Цахим наадам долдугаар сарын 11, 12-нд нэг цагт болно

Улсын баяр наадам зохион байгуулахтай холбогдуулан Наадмын комиссоос мэдээлэл хийлээ. Цахим наадмын нээлт, төсвийн тухай Урлаг соёлын салбар хорооны гишүүн, Үндэсний их театрын дарга Г.Цоггэрэл хэлэхдээ:

“Цар тахалтай үед хийгдэж байгаа гэдэг утгаараа цахим наадамд аль болох бага зардал шингээж байгаа. Гэвч энэ жилийн наадмын дэглэлт, найруулга өнгөрөгч жилийнхээс өөр, давтагдашгүй байлгахыг Б.Баатар найруулагчаас хүссэн.

Энэ жилийн хувьд “Нарны домог” концепцыг барьж ажиллаж байна. Бүгд эвтэй байвал ямарваа хүчин зүйлд давагдашгүй хүчтэй байхыг илтгэж байгаа. Бэлтгэсэн контент дэлхийд цацагдах учир “Монголын ард түмэн бидний сэтгэл санааг өргөх юм хийжээ” хэмээн харагдах наадмыг зохион байгуулна.

Өмнөх жилүүдэд наадмын нээлт, хаалт 600 сая байсан бол энэ жил ариутгал хийх зардал, уран бүтээлчдэд чанартай хоол, эм бэлдмэл авах мөнгийг тусгаж 850 сая төгрөгөөр хийнэ. Ямар ч наадмыг шүүмжилдэг. Гэхдээ бид хийх ёстой. Энэ бол бидний үүрэг. Үндэсний их баяр наадмын арга хэмжээ болох хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур, шагайн харвааны арга хэмжээг долдугаар сарын 11, 12-нд болдог өдрөө цахим хэлбэрээр нэг цаг үед шууд дамжуулна ” гэв.

О.ЭНЭРЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button