Нийгмийн

Э.Одбаяр тэргүүтэй иргэдийг цагдаагийн алба хаагчид баривчилжээ

У.Хүрэлсүх өнөөдөр /2021.06.25/ Ерөнхийлөгчийн тангараг өргөж байна. Эл үеэр Э.Одбаяр тэргүүтэй зарим иргэд эсэргүүцлийн цуглаан зохион байгуулж, коронавирусийн халдвараар нас барагсдад гашуудал илэрхийлж, хүндэтгэл үзүүлнэ гэгдээд байв.

Тэгвэл түүнийг жагсаалд оролцохоор гэрээсээ гарч явахад нь цагдаагийн албан хаагчид хэмээн өөрсдийгөө танилцуулсан хүмүүс баривчилсан гэх мэдээлэл байна. Түүнчлэн төв талбайд гашуудал илэрхийлэхээр цугласан гэх зарим иргэдийг ч мөн баривчилсан аж.

Үүнийг нэр бүхий хуульчид Үндсэн хуулийн 16.16 буюу “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно” гэж заасан заалтыг зөрчсөн үйлдэл хэмээн үзжээ.

О.УЯНГА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

төрийн нүүрийг заримдаа үзүүлж байхгүй бол бүр давраад байгаа юмаа

Зочин
Зочин

Од болохын тулд одоо бүр дуртай нь жагсаж, өлсөж дүвчигнэдэг болох нь. Ардчилал, эрх чөлөө гэдэг чинь дураараа авирлахын нэр биш шүү. Хууль, дүрэмтэй, засаг, захиргаатай гэдгийг харуулах ёстой. Даварцан гаруудыг хашраагаад өг

Зочин
Зочин

Iim durakuudyg suulgaj baih n zuv

Зочин
Зочин

Дуу хоолойгоо хүргэж яагаад болохгүй гэж. тайван жагсаж яагаад болохгүй гэж. Цаана чинь халдвах их тархаж төрд үгээ хэлж болно шүү дэ. Цагдаа нар МАН-д үйлчилдэг нь харагдаж байна.

Холбоотой мэдээ

Back to top button