УЛС ТӨР

“Халтмаагийн Хүрэлсүх”

Өнөөдөр /2021.06.25/ У.Хүрэлсүх тангараг өргөж, Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч боллоо.

Шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийг Төрийн далбаанаас адис авч суудлаа эзэлсний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар “Одоо Халтмаагийн Баттулга, Халтмаагийн Хүрэлсүхэд төрийн тамга гардуулна” хэмээн зарласан нь өнөөдөрт хөнгөхөөн хөгжөөн нэмэв.

Ийн зарласны дараа бүрэн эрх нь дуусгавар болж байгаа Ерөнхийлөгч, шинэ Ерөнхийлөгчид Төрийн тамгыг хүндэтгэлтэйгээр өргөн барьсан юм.

Харин УИХ-ын даргын сандрангуй болоод санаандгүйгээр хэлсэн “Халтмаагийн Хүрэлсүх” гэх үг цахим орчинд тарж, хормын төдийд л шог зураг болж амжсан. Түүний энэхүү андуу үгийг шүүмжлэхээсээ илүү, эерүүлэн хошигносон нь олон байв.  

Ямартай ч улс төрийн тогоонд дөрвөн жилийн хугацаанд дөрөө харшуулан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гэгдэж явсан гурвын эвдрэл, эвлэрлийн зам ийнхүү бяцхан хөгжөөнтэйгээр салж байна.

Эцэст нь хошигноход, У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардахдаа “Энхбатын Дангаасүрэн” хэмээн андуу хэлж байсан нь саяхан. Ингэхээр “Нэр, ус алдаж хэлдэг андуурал” У.Хүрэлсүхийг тойрохгүй байна уу даа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button