НИЙГЭМ

Том ангайгч хүү Гиннесийн дээд амжилт тогтоожээ

Америкын Миннесота мужаас гаралтай Исаак Жонсон бол дэлхийн хамгийн том ангайж чаддаг хүн гэх Геннисийн амжилтыг эзэмшигч юм. Түүний ам дөрвөн инч буюу ойролцоогоор 10.2 урттай.

“Би хамгийн томоор амаа ангайж чаддаг гэх Геннисийн амжилтыг эзэмшиж байгаадаа өөрөөрөө үнэхээр бахархаж байна”.

Исаак энэхүү рекордонд анх 2019 онд буюу 14 настайдаа хүрчээ. Гэвч түүний амжилтыг хэдхэн сарын дараа Филип Ангус гэх Америк залуу эвдсэн юм.

“Гэр бүл болон найзууд маань намайг амжилтаа түүнд алдахад үнэхээр сэтгэлээр унаж гунигласан. Тийм ч учраас эргүүлэн авах нь надад маш сайхан байна” гэж Жонсон нэгэн ярилцлагынхаа үеэр хэлжээ. Рекордоо алдсаны дараа түүний ам илүү уртасч дахин нэгт бичигдэж чадсан юм.

Исаакийн тус Геннисийн амжилтыг анх эзэмшсэн 2019 оныг эргэн харцгаая. Тухайн үед түүний амны урт 9.34 см байжээ. “Намайг Исаак Жонсон гэдэг. Би 14 настай бөгөөд Гиннесийн дэлхийн хамгийн том ангайж чаддаг хүн гэх цолыг эзэмшдэг. Намайг бусдаас том амтай гэдгийг манайхан үргэлж мэддэг байсан. Гэхдээ 2016, 2017 онуудад л дэлхийн дээд хэмжээнд хүрэхээр болохыг олж мэдэцгээсэн юм. Найзуудтайгаа би энэ талаар байнга хошигнодог” гэж тэр ярьж байжээ.
Одоогийн түүний сонирхол нь жимс болон спортын бөмбөгнүүд ашиглан амныхаа уртыг шалгах гэнэ.

“Би яагаад энэ амжилтаараа бахархдаг вэ гэж үү? Би хүүхэд байхдаа Геннисийн амжилтуудыг их уншдаг байсан юм. Тэгээд яаж би энд бичигдэх вэ дээ гэж боддог байсан ч одоо үнэхээр миний нэр тэнд бичигдчихсэн байна. Энэ үнэхээр жинхэнэ биш юм шиг санагддаг. Үнэхээр бахархахаас аргагүй”
Олон нийтийн түүнээс хамгийн их сонирхдог зүйл нь “Амаа хэт том нээхэд өвддөг үү” гэсэн асуулт. Үнэндээ Исаакийн хувьд бол энэ нь түүний байгалийн чадвар бөгөөд огт хэцүү биш. “Энэ өвдөхгүй. Гэхдээ удаан хугацаанд нээх юм бол ам чилдэг” гэж тэр тайлбарлав.

Түүний эрүү олон улсын хүмүүсийн анхаарлыг татдаг. Геннисийн дээд амжилтанд орсон үеийнх нь Tik Tok бичлэг л гэхэд 77 сая гаруй үзэлттэй бөгөөд Исаакийг гадуур явах үед зарим хүн түүнийг таньж асуулт асуудаг гэнэ.

"Нэг удаа кино театрт тасалбар түгээж байсан ажилтан надаас "Чи танил харагдаж байна! Чи алдартай хүүхэд юмуу?” гэж асууж байлаа. Би түүнд та Гиннесийн номонд бичигдсэн видеог маань үзсэн байх гэж хэлээд бид инээлдсэн” гэж хүү ярив.

Түүний түүх ирээдүйд өөр шиг нь байгалиас заяасан авьяастай хүмүүс түүгээрээ бахархаж, өөр хүмүүс тэднийг өөрчлөхийг хүлээн зөвшөөрдөггүй байхад үлгэр болоосой гэж тэрбээр хүсдэг байна.

О.Энхжин

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button