УЛС ТӨР

МАХН-аас эхний “бялууг” Б.Тулга хүртэж, МАН-ын нарийн бичгийн дарга боллоо

МАН-ын Бага хурлын ээлжит XI хуралдаан хоёр өдөр цахимаар болж өндөрлөлөө. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхийг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлж, МАН-ын даргаар Бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг сонголоо. Энэ үеэр МАН-ын дарга асан У.Хүрэлсүх 100 жилийн түүхтэй намын даргын буухиаг нэр төртэй үргэлжлүүлж, улс орноо хөгжүүлэх их үйлстээ өндөр амжилт гаргахыг шинээр сонгогдсон дарга Л.Оюун-Эрдэнэд хүсэн ерөөж, МАН-ын тамгыг гардуулав.

Мөн энэ өдөр Бага хурлын гишүүд болон Удирдах Зөвлөлийн гишүүдийг шинэчлэн баталлаа. Мөн МАН-ын орон тооны гурван нарийн бичгийн даргаар тус намын Намын байгуулалтын газрын даргаар Н.Энхбаатар, Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын газрын даргаар Ц.Чулуунзагд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Тулга нар томилогдсон бол орон тооны бус нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Д.Сарангэрэл томилогджээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ene sarangerel gegch avgaig zailuulaach. MAHgaruyd ene avgain gart orson ymuu. Ene avgaigiin laigaar Mongold COVID19 tarahad ymarch uridchilan sergiileh arga hemjee avaagui bn. Ene hogiin shaar bn avgai Shorond baih ystoi.

Холбоотой мэдээ

Back to top button