Шатахуун ачиж яваад унасан вагонуудыг босгож, төмөр замыг засварлажээ

Орхон аймаг руу шатахуун тээвэрлэж яваад замын хажуу руу унасан зургаан вагоныг босгож, эвдэрсэн төмөр замыг засварлан хөдөлгөөнийг хэвийн болгожээ.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн “Цагаан тохой” гэдэг газарт энэ сарын 22-ны өдөр усархаг бороо орж төмөр замын ул шороо угаагдан, замд гэмтэл гарсны улмаас шатахуун тээвэрлэж явсан ачааны галт тэрэгний вагонууд төмөр замаас гарсан.
Ачааны галт тэрэгний 8 вагон замаас гарч унасан, 3 вагоноос түлш гоожиж байсан тул түлшний асгаралтыг зогсоох, юүлэх, сэргээн босгохоор тус аймгийн Салхит сум дахь Улаанбаатар төмөр замын Аврах анги, Сайхан сум дахь Цагдаагийн хэлтэс, Дархан-Уул аймаг дахь Төмөр замын цагдаагийн тасаг, Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны алба хаагчид, Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтнууд ажиллаж эхэлсэн юм.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одоо ачааны галт тэрэг маш болгоомжтой удаан явж байлээ. Осолтой газраар борооны дараа.