Нийгмийн
Коронавирусийн халдвараар амьсгалын дутагдалд орсон иргэнд тусламж үзүүлжээ

Коронавирусийн халдвар авч, уушгидаа хатгаа болон амьсгалын дутагдалд орсон иргэнд тусламж үзүүлэх үеэр хүчилтөрөгчийн сатурац буурч, амь нас эрсдэлд орсон үед Н.Батсуурь өөрийн санаачилсан аргаар хүндрэлээр сэргийлж чадсан тухай иргэн цахим хуудастаа бичжээ. Тодруулбал тус иргэн:
"Өнөөдөр ковидын хатгаатай амьсгалын дутагдалд орсон сатураци 88%-тай хүнд хүнийг эмнэлэг дунд зөөх үед сатурац нь 75% хүрч буухад өөрийн санаачлан хийсэн ахуйн хэрэглээний коктель хийдэг жижиг баллонтой хүчил төрөгчийг маскаар өгөхөд сатурац нь 90% хүртэл нэмэгдэн өвчтөнөө хүндрэлээс сэргийлж 3-р шугамын эмнэлэгт хүргэж чадсан хүү Н. Батсуурьдаа баяр хүргэж амжилт хүсье" гэсэн байна.
О.ЭНЭРЭЛ










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хүчилтөрөгч хаана зардаг вэ ? Ямар үнэтэй вэ ? Манайхны нэг хүн хүчилтөрөгчийн дутагдалтай.