ЭНЭТХЭГ: Халдвар аваад эдгэрсэн хүүхдүүдэд системийн үрэвслийн хам шинж илэрч байна

Энэ сард Энэтхэгийн төв Махараштра мужийн эмнэлэгт амьсгаадах, даралт багасах шинж тэмдэг бүхий дөрвөн хүүхэд хүргэгджээ. Тэдэнд хэд хэдэн системийн үрэвслийн хам шинж илэрсэн байна. Энэ өвчин нь коронавирусийн халдвар аваад эдгэрснээс хойш зургаан долоо хоногийн дараа ихэвчлэн хүүхдүүд, өсвөр насныханд, илэрдэг. Эрдэмтэд үүнийг эсрэг бие үүсэхийн нэг шинэ сөрөг нөлөө байж болзошгүй гэж санаа зовж байгаа аж. Дээрх хам шинж нь одоогоор Энэтхэгт дөрвөн хүүхдэд илэрсэн ч одоогоор хэр олон хүүхэд өвдсөнийг мэдэх боломжгүй байна.
Энэ талаар Кастурба эмнэлгийн ахлах эмч, доктор П.Калантри “Бид энэ нөхцөл байдалд анхаарал хандуулах болно. Асуудал хэр гүнзгий байгааг хараахан мэдэхгүй байна. Энэтхэгт энэ өвчний талаар мэдээлэл байхгүй хэвээр байгаа нь сэтгэл зовоож байна” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Эх сурвалж: bbc.com
О.Энхжин










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нэг мэдээгээ 2 өөр гарчигтай нийтлэх зохимжгүй !