ЭДИЙН ЗАСАГ

Засгийн газар “Чингис” бондын өрийг дарах шинэ бондын хэлэлцээрт оржээ

“Чингис” бонд 2022 онд эргэн төлөгдөх хүлээлттэй байгаа. Тэгвэл тус бондыг дахин санхүүжүүлэх буюу энгийн үгээр өрийг нь дарахын тулд дахин шинэ бонд босгох хэлэлцээрт Засгийн газар орсон байна.

Гадаадын хэвлэлүүдэд мэдээлснээр, манай Засгийн газар шинэ бондын хэлэлцээрийн хүрээнд зургаан жилийн хугацаатай, 4.25 хувийн хүүтэй, 662.4 сая ам.долларын санхүүжилтийн санал авчээ.

Үүний өмнө “Номад” бондыг гаргаж, “Мазаалай” бондыг амжилттай дахин санхүүжүүлээд буй. Төсвийн алдагдалтай ийм цаг үед манай Засгийн газар томоохон бондуудын эргэн төлөлтийг даах боломжгүй. Иймд сүүлийн үед шинэ бонд гаргаж, өмнөх бондоо дахин санхүүжүүлэх арга хэмжээг тогтмол авдаг болоод байна. Энэ нь олон нийтэд өрийг өрөө дарсан ядмаг арга хэмжээ гэж шүүмжлүүлдэг.

“Fitch”, “S&P” агентлагууд манай Засгийн газрын санал болгох ам.долларын бондын үнэлгээг “В” гэж тогтоогоод байна.

М.ТЭНГИС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Таргуда
Таргуда

Өр тавихаа багасгаж зэсийн үнийн зөрүүнээс хуримтлал үүсгээд өрөө багасгаж болдоггүй юм уу?

Холбоотой мэдээ

Back to top button