УЛС ТӨР
Ковидын хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэхээр боллоо
УИХ-ын чуулган хуралдаж байна. Үүгээр Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Өмнөх хуралдаан дээр гишүүд байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж дууссан. Харин АН-ын бүлгээс нэг хоногийн завсарлага авсан юм.
Ингээд санал хураахад хуралдаанд оролцож буй нийт гишүүдийн 64.4 хувь нь дэмжлээ. Иймд тус хуулийг төслийг анхдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр АБГБХ-нд шилжүүллээ.
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Г.САНСАРМАА




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.