Д.Сосорбарам: Наадмын найруулагчаар намайг томилсон бол шууд ажил хаяна

Өнгөрсөн 2013, 2014 онд улсын их баяр наадмын нээлтийн найруулагчаар ажиллаж байсан Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам энэ жилийн наадмыг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ.
Тэрбээр энэ талаар "Хэрвээ би энэ жил наадмын найруулагчаар ажиллахаар тохоогдсон бол шууд ажил хаяж, уран бүтээлчдийнхээ эрүүл энх амьдралыг дээдлэнэ.Уг нь найруулагч дүү Н.Наранбаатар, Г.Цоггэрэл хоёрт устасдаж санал хүсэлтээ дуулгасан л юмсан. Хүн амьд байх л чухал шүү. Хэзээч наадаж болно. Бүх уран бүтээлчид өөрийгөө хамгаалах бүрэн эрхтэй шүү. Үндсэн хуулиар олгогдсон амьд байх,амьдрах эрхээ эдлээсэй л гэж уриалъя. Он удаан жил бүтээх туурвихын төлөө өөрийгөө бод, өөрийгөө хайрла уран бүтээлчдээ. Ингэж л зөвлөх байна даа. Бод. Тунгаа. Сайтар эргэцүүл. Нам төрөөс өмнө урлаг байсан юм шүү. Сайн чадвартай бүтээлч сэтгэгчид л төрийн мунхаглалыг сөрж чаддаг юм даа.Би ийм л хүн. Төрийн зарц, боол болсон найруулагч нараа орхи биеэ гамна хайрла гэж бүх уран бүтээлчдийг өмөөрчихье. Цаг бүх талаар цөвүүн байна.Урт удаан жил туурвихаа л бод. Аав ээж, амраг хань, алагхан үрсээ хайрла аа.Бас ахиад хэлье өөрийгөө хайрла” гэжээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Со гуай ийм л эрэмгий хүн амжилт хүсэё танд
Со харин энэ удаа Зөв дуугаржээ, Дэмжиж байна шүү,Со Гавьяатын сэтгэлгээ арай өөрчлөгдөө юу
Энэ маань овоо зөв дугарсан бна шшү
Томилогдоогүй болохоороо ингэж байгаа биз.????????????
Горьдож байж хөөрхий
Энэ нэг өөрийгөө ихэд бодчихсон нөхөр байх юм. Чамайг одоо хэн тоохов дээ, алиалагчаа! Дур эзнээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүй гэж.
Лай болохоор зай бол. Наадмаа хиймээр байна. Олон жил дүр эсгэдээ одоо болио.
Хэрэв төрийг АН барьж, тэр үед нь 100 жилийн ой болж, төрийн наадмыг хийх эсэх тухай яригдаж, наадмын уран сайхны найруулагчаар Сосорбарам томилогдсон байсансан бол энэ ярьж байгаагаасаа шал өөрөөр донгодох байсан. Түүнийг дэндүү сайн мэднэ дээ. ККК
За даа. Сосорбарамын үе өнгөрсөөн. Горьдоод нэмэргүй. Чамд хэт их биеэ тоосон бусдыг үл хүндэлдэг зан чинь л үлдсэн.