УЛС ТӨР

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, төсвийн тодотгол хэлэлцэж байна

Өнөөдөр /2021.06.29/ 09.00 цагаас Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэлжээ. Харин тус хурлаар 2021 оны төсвийн тодотголыг голчлон хэлэлцэж байна.

Өнгөрөгч долоо хоногт ҮАБЗ төсөвт тодотгол хийх замаар хүүхдийн 100 мянган төгрөг болон тог, ус, дулаан, цахилгааны төлбөрийн хөнгөлөлт, тэтгэмжийг он дуустал олгох тухай асуудлыг хэлэлцсэн. Засгийн газар уг асуудалд дэмжсэн байр сууринаас хандсан бөгөөд УИХ-д холбогдох тогтоолын төслийг өргөн барихаар болсон.

Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гарагт хуралддаг. Төсвийн тодотголыг энэ хаврын чуулганаар багтааж хэлэлцэх чиглэл барьж байгаа.

М.ТЭНГИС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button