УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ
Засгийн газар 11.40 цагаас мэдээлэл хийнэ

Засгийн газар өнөөдөр /2021.06.29/ 09.00 цагаас ээлжит бусаар хуралдаж эхэлсэн. Тэгвэл хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар 11.40 цагт мэдээлэл хийхээр болжээ.
Хуралдаанаар 2021 оны төсвийн тодотголын асуудлыг хэлэлцсэн гэдэг мэдээлэл байгаа юм. УИХ-ын хаврын чуулган завсарлахаас өмнө Засгийн газар төсөв тодотгох чиглэл барьж буй.
Харин төсөв тодотгосноор хүүхдийн 100 мянган төгрөгийн тэтгэмж болон тог, ус, дулаан зэрэг төлбөрийн хөнгөлөлтийг он дуустал үргэлжлүүлэх асуудлыг ҮАБЗ-өөр хэлэлцэж, Засгийн газар дэмжээд буй билээ.
М.ТЭНГИС













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.