СПОРТ

“Евро-2020”: Швейцарын шигшээ хүчирхэг Францыг хожлоо

Энэ удаагийн Европын аваргад түрүүлэх магадлалтай гол багуудын нэг нь Францын шигшээ байлаа. Байлаа гэсний учир нь 2018 оны дэлхийн аварга тэд Европын аваргаас ганзага хоосон буцах нь.

Euro 2020: France Wins The Opening Game Against Germany (1-0)

Өнгөрсөн шөнө Францын шигшээ Швейцартай өрсөлдсөн. Энэ тоглолтод Швейцарыг хожно гэж таамагласан хүн хэр олон бол. Тоглолт эхнээсээ эсрэгээрээ өрнөсөн. Гоолын салхыг францчууд бус Швейцарын тоглогч Харис Сеферович хагалсан.

https://www.youtube.com/watch?v=Y2fFjG-C7BE

Францад юу л байна тод од, гоол оруулах бүрэн чадвартай тоглогчид бий. Бензема хоёр минутад хоёр гоол оруулж, Погба дахин нэгийг шигтгэн, үүнийг батлав. Ингээд тоглолтыг тэд 3:1-ээр тэргүүлж байлаа.

“Ялагч тодорхой боллоо” гэж байтал швейцарчууд бууж өгөөгүй, тэмцсээр байлаа. Бүр 81, 90 дэх минутад гоол оруулж, тоглолтыг харьцааг тэнцүүлэв.

Euro 2021: France vs Switzerland, Euro 2020: Final score, goals and  reactions | Marca

Ийнхүү тоглолтын үндсэн цаг дуусаж, ялагчийг торгуулийн цохилтоор тодруулах боллоо. Хоёр баг ээлж дараалан торгуулийн цохилтоо оруулсаар байв.  Гэвч супер од болон гялалзаж буй К.Мбаппе алдсанаар 5:4-өөр Швейцарын шигшээ хожиж, дараагийн шатанд шалгарлаа.

France vs Switzerland LIVE: Euro 2020 result and reaction after penalty  shootout tonight | The Independent

Мөн өнгөрсөн шөнө Хорват, Испанийн шигшээ баг өрсөлдлөө. Эл тоглолтод Испанийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө 5:3-аар хожлоо.

The Swiss produced a stunning comeback in the final minutes of normal time before winning the shoot-out

Өнөө шөнө 00.00 цагт Герман Англи, 03.00 цагт Швед Украин хоорондоо өрсөлдөнө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргзн
иргзн
2021-06-29 11:37

энэ удаагийн Европын аваргаар *Ит�##�и* тодорч Аваргын цом өргөнө харж л байгаарай,

Холбоотой мэдээ

Back to top button