СПОРТУЛС ТӨР

Ард иргэд чинь эмийн мөнгө хайж байхад мэдрэмжтэй бай уяач гишүүд ээ

УИХ-ын гишүүн Н.Ганибал сайн хүн болох гээд шал дордов гэгч боллоо.

Өчигдөр УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүний хувьд тус байнгын хорооны дарга Х.Болорчулуунд хандан “Хурдан морины үүлдэр угсааг тогтоох, шүдлэх ажиллагаанд хяналт тавих ажлын хэсэг” байгуулах хүсэлт гаргасан.

Улмаар тэр ажлын хэсгээ өөрөө ахлаад, дээр нь Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ширнэнбаньдын Адьшаа, Цэвэгдоржийн Туваан нарыг оруулах саналтай байгаагаа дуулгажээ.

Уг нь бол гишүүн хурдан морины үүлдэр угсаанд анхаарч монгол морио хайрлах нь гэж олон нийтийн зүгээс эерэг хандлага гарах болов уу гэж хүлээж байсан байх. Гэтэл тэгсэнгүй. Эсрэгээрээ ковидтой энэ хүн хэцүү цагт УИХ-ын гишүүд нь морины үүлдэр угсаа шалгах ажлын хэсэг байгуулна гэнэ. Өөр ярих, хийх ажил алга уу. Морь унаач хүүхдүүдийн эрх ашиг яриач гэх хүчтэй шүүмжлэлд өртөх нь тэр.

Сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж буй АН-ынхан, тус намын бүлгийн гишүүд МАН-ын алхам тутмыг шүүмжилж, цар тахлын энэ үед ажиллахгүй байна, юу ч хийхгүй байна, болж бүтэхгүй байна гэцгээдэг. Тэгсэн хэрнээ өөрсдөд нь ч хийсэн гавих зүйл алга. Харин ч сөрөг хүчнийхэн цөөхүүлээ ч гэсэн юм хийдэг, тэмцдэг, иргэдийн эрх ашгийг хамгаалдаг гэдгийг харуулах ёстой баймаар. Морины үүлдэр угсаа ярьж явахаар иргэдэд хөнгөлөлттэй эм олгох ямар арга зам байна, ажлын хэсэг байгуулъя гээд явж байвал цар тахалд дарлуулсан ард иргэд чинь баярлах байлаа. Тэдний ухаан дутлаа.

Түүнчлэн дээрх чиглэлийн ажлын хэсэг байгуулах нь цаагуураа ашиг сонирхлын зөрчлийг илэрхийлж байна. Учир нь нэр бүхий УИХ-ын гишүүд бүгд уяач, хурдан морьтой, бусдын хүүхдээр морио унуулдаг, түүнийгээ харж баясдаг эрхмүүд. Ш.Адьшаагийн хувьд бүр алдарт уяач гээд бод. Тэгчхээд морины үүлдэр, угсаа ялгадаг ажлыг ахлаад, гишүүн болоод явж байж таарах уу.

Цар тахлын энэ үед ард иргэд чинь эмийн мөнгө хайж байхад ашиг сонирхлоо дарж, мэдрэмжтэй байна шүү гишүүд ээ. Сайн бод бод.

Б.ЦЭЛМЭГ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ нам бүр сэхэхээ байж байна аа. Энэ дурак нөхдүүдээс болоод бүхэл аймгаараа бас иргэд сонгогчид доромжлуулна

Морь
Морь

Шунал нь дэндсэн новшнууд!!!

Иогэн
Иогэн

Ан ын шунахай эргүүнүүд ичих нь яанаа олныг цуглуулж халдвар тараагаад өөрсдөө халдвар авч үхээрээ за юу битгии ядарсан олон түмэн үр хүүхдииг хөлдөө чирэхгүй шүү хогиин вирусүүд ээ өөрсдөө л үхэж далд ор гуйя

Хүн
Хүн

Иим л эргүүнүүд шүү дээ мал амьтан бол...........юмсан харах сонсохоос ч хэцүү юмаа уих д иим хог шаарнууд байх ч гэждээ сонгосон хүмүүс энэ балайнуудаа нэг хардаа юу ярьж юу хииж байна

Зочин
Зочин

Нүүрэн дээрхи халдвартай яраа арилгаж чадахгүй байж үнэтэй машин унаж морь уралдуулж цагдаа загнаж иргэд рүү нулимсан хоосон толгойтой дарга харагдаж байна.өнөөдрийн нийгэм.

Зочин
Зочин

Эмээ авч дийлэхгүй янз бүрээр эмчлэх гэж оролдохоор улам мутацлагдаж монголнаадам21 шинэ вирус дэлхийд алдарших нь ээ

Зочин
Зочин

Зэвүү хүрээд байгаа шүү!!!тахалдаа эзлэгдэж дорвитой арга хэмжээ авахгүй байж юун найр наадам???өөрсдөдөө зориулж шүү!!!10 хуруу амьдрал хаана байнаа?цуцалчийч.нэг удаа доголдог л дээ

Зочин
Зочин

Биднийг яаж байгаа бол, цар тахалд сөхрүүлчихгүй юмсан гэж бодох байтугай дурсах ч үгүй. Энгийн ард иргэд үхэж хатна уу, өвчинд нэрвэгдэнэ үү тэдэнд түй ч падгүй. Ядаж байхад хамгийн дээрээ бас нэг Гурбангулы авчраад тахичихлаа

Зочн
Зочн

Сүхбаатараас сонгогдсон Ганибал гэж ёстой мал юмаа

Холбоотой мэдээ

Back to top button