“Төсвийн тодотголоор эмч нарын цалинг нэмж, хүүхдийн мөнгийг үргэлжлүүлнэ”

Өнөөдөр /2021.06.29/ Засгийн газар ээлжит бусаар хуралдан, 2021 оны төсвийг тодотгох асуудлыг хэлэлцэж дуусаад сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Өмнө нь ҮАБЗ хуралдаж, хүүхдийн 100 мянган төгрөг болон тог, ус, дулаан зэрэг хэрэглээний төлбөрийн хөнглөлтийг он дуустал үргэлжлүүлэхээр хэлэлцээд буй.
Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар төсвийн тодотголоор эрүүл мэндийн салбарт 700 гаруй тэрбум төгрөг нэмж төсөвлөхөөр тусгаж өгсөн байна. Энэ тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа:
“Эрүүл мэндийн салбарт нэмэлт санхүүжилт төсөвлөхөөр төсвийн тодотголдоо тусгасан. Тухайлбал:
- Улаан бүсэд ажиллаж буй эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнуудад нэг удаа 2 сая төгрөг олгох
- Улаан бүсэд ажиллаагүй эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнуудад нэг удаа 1 сая төгрөг олгох
- Улаан бүсэд ажиллаж буй эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнуудын цалинг 50 хувиар нэмэгдүүлэх
- 2,000 ор дэлгэж бэлдэхэд 110 тэрбум төгрөг нэмж төсөвлөх
- Эмийн нөөцийг бүрдүүлэхэд 60 тэрбум төгрөг нэмж төсөвлөхөөр тус тус тусгалаа” хэмээн ярилаа.
Түүнчлэн дээр дурдсанчлан хүүхдийн 100 мянган төгрөгийн тэтгэмжийг он дуустал олгохоор тодотголд тусгасан байна. Харин тог, ус, дулаан зэрэг хэрэглээний төлбөрийн хөнгөлөлтийг улсыг төсвөөс биш, ТӨҮГ-ын ашгаас санхүүжүүлэх шийдвэр үргэлжлэх юм.
Засгийн газар уг төсвийн тодотголын төслөө УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлснээр шийдвэр эцэслэн батлагдана.
М.ТЭНГИС




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эмч нарын цалинг нэмэхээр Урлагийн байгуулагууд битгий барицаариа !
Аштай юу даа, эмнэлгийн ажилчдид маань цалин нь нэмэгдхээр болж байгаа нь