УЛС ТӨР

АН-ын бүлэг Ерөнхийлөгчийг дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд бараалхлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат зургаан жилээр ажиллахаар сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ажлын өндөр амжилт хүсэж, УИХ дахь Ардчилсан намын бүлэг Монгол Улсын Ерөнхийлөгчийг дэмжин ажиллана гэдгийг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийлж, Ардчилсан намын бүлэгтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

Мөн УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга С.Одонтуяа хэлэхдээ, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх зургаан жилийн хугацаанд эв нэгдлийг хангаж, улс орноо эвлэрүүлсэн Ерөнхийлөгч байж чадна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж, эмэгтэйчүүдийг дэмжин ажиллахыг хүслээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацаанд байгаль орчныг хамгаалах, цөлжилтийг бууруулах, өв уламжлал, үндэсний соёлоо сэргээж, түгээн дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллана гээд, энэ чиглэлээр УИХ дахь Ардчилсан намын бүлэгтэй хамтран ажиллахдаа таатай байх болно гэсэн юм.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ, “30 жилийн түүхтэй Ардчилсан нам бэхжин хөгжих нь Монголын улс төрийн төлөвшилд хэрэгтэй. Үндэсний аюулгүй байдал, эв нэгдлээ сахин хамгаалах, улс орны эрх ашгийн төлөө улс төрийн намууд зорилго нэгтэй хамтран ажиллах цаг нь болсон” гэдгийг онцлон тэмдэглэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Зөв. Эх орныхоо төлөө эвтэй, ёс зүйтэй байж л хөгжүүлнэ

Иргэн
Иргэн

Аа мэдэхгүй хадаг барьсан нөхөрч туйлбаргүй гай болж мэдэх нөхөрдөө

Холбоотой мэдээ

Back to top button