Нийгмийн

Нүдний ухархайдаа уйланхайтай хэмээн оношлогдсон А.Бэлгүнтэй хүүд амьдрал бэлэглэцгээе

Нүдний ухархайдаа том хэмжээний уйланхайтай хэмээн оношлогдсон А.Бэлгүнтэй хүүгийн хагалгааны зардлыг цуглуулах аянд олны танил хүмүүс нэгдэж байна.

Энэхүү мэс ажилбар нь Монголд хийгдэх боломжгүй учир хүүгийн эцэг эх БНСУ-ын Юнсэй их сургуулийн Сэбэранс эмнэлэгтэй холбогдож, хагалгаа хийлгэхээр товложээ. Хагалгааны зардал нийт 80 сая төгрөг бөгөөд үүнд зориулж хандивын сугалаат аян өрнөж эхэлсэн байна. Тодруулбал, хүүгийн гэр бүл өөрсдийн prius 30 загварын машинаа тус сугалааны хонжворт тавьжээ. 

Дээрх аянд жүжигчин А.Энхжин, Б.Шинэбаяр, сагсан бөмбөгийн тайлбарлагч Б.Энх-Амгалан тэргүүтэй олон олны танил хүмүүс нэгдээд байгаа юм. 

Бэлгүнтэй хүүгийн хагалгаа ирэх сарын 28-ны өдөр болох бөгөөд БНСУ-д очоод хагалгаанаасаа өмнө мөн тусгаарлагдах аж.  

Жүжигчин Н.Ялалт энэ талаар дөнгөж сая лайв хийж “Цар тахалын үед давахад амаргүй даваа энэ залуу гэр бүлд тулгараад байна. Тийм учраас та бүхэн ч мөн өөрийн чадахаараа туслаарай. Нэг хүн хэдэн ч сугалаа авч болно. Мэдээж ковид-19 халдвараас болж зарим бизнесүүд хаагдаж, байдал хүндхэн байна. Гэхдээ л манайхан “өгье гэвэл ганцаасаа” гэх сайхан үгтэй ард түмэн шүү дээ” хэмээн ярьлаа.

Нэг сугалаа 21 мянган төгрөгийн үнэтэй.

Хандивын данс

  • 5301311055 (ээж Цэндсүрэн)-Голомт банк
  • 3105141033 (Бэлгүнтэй)-Голомт банк
  • 103500528439 (Цэндсүрэн)-Төрийн банк

  О.ЭНХЖИН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button