НИЙГЭМ
Баянхонгор аймаг давлагаанд нэгдэж, наадам хийхгүйгээр шийджээ

Баянхонгор аймгийн ИТХ өчигдөр /2021.06.29/ хуралдаж, энэ жил аймгийн хэмжээнд Үндэсний их баяр наадмын арга хэмжээ зохион байгуулахгүйгээр шийдсэн байна.
Үүний өмнө Завхан, Өвөрхангай зэрэг хэд хэдэн аймаг мөн ийм шийдвэр гаргаад буй. Сүүлийн үес аймаг, орон нутгуудад бүртгэгдэх коронавируст халдварын тохиолдол нэмэгдсээр байгаа юм.
Нийслэлийн тухайд Үндэсний их баяр наадмыг тэмдэглэнэ, гэхдээ цахим хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ.
Г.САНСАРМАА










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Женкогоос болоод Баянхонгор нутгийнхан Төрийн наадмаа ч хийж чадахгүй үнэхээр харамсалтай. Төрийн тэргүүний суудлаасаа буухаас уулын тахилга үйлдэж уул усаа унтраасан даа. Ковидтой үед тэвчих ёстой байсан юм. Төрийн наадмаа хийсэн шиг хийгээд. Манжид дагаар орсноо санан дурсахгүй уул тахилгын надмыг дэмжих нь тийм ч таатай зүйл бишдээ!