Нийгмийн

ТОДРУУЛГА: Ойрын хавьтал болсон иргэдээс PCR шинжилгээ авч байгаа

Ойрын хавьтал болсон иргэдээс PCR шинжилгээ авахгүй байгаа гэсэн мэдээлэл цахим сүлжээнд тараад байна. Иймд бид энэ талаар Сүхбаатар дүүргийн 11-р хорооны өрхийн эмнэлгээс тодрууллаа.

-Ойрын хавьтал болсон иргэдээс PCR шинжилгээ авахгүй байгаа гэх мэдээлэл түгээд байна.Энэ үнэн үү?

-Ойрын хавьтал болсон иргэдээс зургаа хоногийн дотор шинжилгээ авсан хэвээр байгаа. Хэрэв халдварын шинж тэмдэг илт илэрвэл заавал зургаа хоног гэхгүй шинжилгээг эрт авдаг. Бид өдөрт нэг удаа ойрын хавьталуудтай холбогдож зөвлөгөө мэдээлэл өгч байна.

-Гэр бүлийн гишүүдээс тоо зааж шинжилгээ авч байгаа гэсэн үнэн үү?

-Ойрын хавьтал болсон бүх хүнээс ялгалгүй шинжилгээ авч байна. Нэг айлаас хэдэн ч хүн шинжилгээнд хамрагдаж болно. Тухайн хүн өөрийн харьяалагдах өрхийн эмнэлгийн нийгмийн ажилтанд бүртгүүлээд шинжилгээ өгөх боломжтой.

Харин халдвар авч гэртээ тусгаарлагдсан иргэнээс шинжилгээ өгсөн эсэхийг нь тодруулахад “ойрын хавьтал болсон ч шинж тэмдэг илрээгүй бол шинжилгээ авахгүй гэсэн” хэмээсэн юм.

О.ЭНХЖИН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button