ХЗБХ: Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцэнэ

Жанжин Сүхбаатарын танхимд ХЗБХ хуралдаж байна. Хуралдаанаар эхний ээлжинд “Өршөөлийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/”-ийг хэлэлцэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуусны дараа Ц.Мөнх-Оргил, Г.Мөнхбаатар нарын гишүүд хуулийн төслийг хаалттай хэлэлцэх нь зүйтэй гэдэг горимын санал гаргаснаар дэмжигдсэн юм. Тэд олон хүний асуудал яригдаж буй учир хаалттай хэлэлцэх ёстой гэж үзсэн байна.
Тулгар төр байгуулагдсаны 2030 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн болон бусад шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино хэмээн тодорхойлжээ.
Өршөөлийн хуулийг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө хэмээн заажээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ард иргэдийн зээлийн хоршооны өрийг барагдуулж өгөөч ээ орон байраа алдах болоод байна ядуугийн эгнээнд шилжихэд бэлэн боллоо шүү төр засаг минь ээ
МАН Өршөөлийн хуулийг Хаалттай хэлэлцэж Ард түмнээсээ нуун байж С,Баяр тэргүүттэй Улс төрийн хоригдол гэсэн Гоё нэр зүүсэн Этгээдүүдыг бүгдийн нь суллах л гэж Хаалттай Хуралдана биз дээ,